Хагардаггүй шаар бүтээцгээе

Шаарыг хагалахгүйгээр голоор нь мод хатгах туршилтыг хамтдаа хийцгээе

Хэрэг болох зүйлс:

  • Шаар
  • Үзүүртэй мод
  • Ургамлын тос

Заавар бичлэгийг үзэх:

Инстаграм

Фейсбүүк

Заавар:

  • Шаараа үлээж, амыг нь бооно
  • Үзүүртэй модныхоо үзүүрийг ургамлын тосондоо дүрнэ
  • Шааарны орой хэсгээс эхлэн үзүүртэй модоо зөөлнөөр оруулж эхэлнэ. Модон савх тань шаарны нөгөө үзүүр хүрэх хэмжээний урт бол шаарны ам хүртэл хагалахгүйгээр гаргаж болно.

Яагаад ингэж байна?:

Шаарыг үлээх үед шаарны резин сунаж байдаг. Тэр тусмаа шаарны гол хэсгийн молекулууд маш ихээр татагдаж байдаг. Харин орой болон амны хэсгийн молекулууд тэгж их сунадаггүй. Үүнийг шалгахын тулд та шаар үлээхээсээ өмнө шаар дээрээ ижил хэмжээтэй цэгүүдийг фломастер ашиглан зураарай. Үлээсний дараагаар аль хэсгийн цэг илүү томорсон байгааг хараарай.

Тэгэхээр бид хамгийн бага ачаалал авсан хэсэг буюу резины молекулууд хамгийн бага татагдсан хэсгийг ашиглан энэхүү туршилтыг амжилттай хийсэн гэсэн үг юм.