Тохирох нас: 3-5
Хүүхдүүдэд шууд үзэг харандаа бариулаад бичүүлж сургана гэдэг бол фитнесст огт явж үзээгүй хүнээр 100Кг туухай өргүүлж байгаагаас ялгаа үгүй. Бяцхан хүүхдүүдийн гарны булчин хангалттай хөгжөөгүй байдаг учир эхлээд бид насанд нь тохирсон дасгалуудыг хийлгэх хэрэгтэй.
1. Чихний хөвөнтэй үсэг
Хэрэг болох зүйлс:
- Чихний хөвөн 5 орчим ширхэг
- Усан будаг, гуаш шиг өтгөндүү байвал зүгээр
- Будгаа хийх жижиг сав
- Үсэг бичих цаас (Хэвлэж авч болох материалыг оруулав, хэрэв хэвлэх боломжгүй бол өөрөө цаасан дээр бичсэн ч болно)
Заавар:
- Хүүхдэдээ чихний хөвөн бариулж будганд дүрүүлээрэй
- Хэвлэсэн цаасан дээрх үсгүүд дээр чихний хөвөнгөөрөө будган цэг тавиулаарай
Яагаад:
- Чихний хөвөн хөнгөн тул хүүхдэд барихад хялбар байх болно
- Дуртай өнгийн будгаараа хүүхэд цэг гаргаж байгаа учраас энэхүү дасгалыг “тоглоом” гэж ойлгон дуртайяа хийх болно
Жич:
Хэтрүүлэн хийлгэвэл хүүхэд залхаж ядрах тул өдөрт
- 3 настай бол 5 үсэг(том жижиг нийлээд 10)
- 4 настай бол 8 үсэг(том жижиг нийлээд 16)
- 5 настай бол 10 үсэг(том жижиг нийлээд 20) дээд тал нь цэг тавиулж зуруулаарай.
2. Зөөлөн ууттай үсэг
Хэрэг болох зүйлс:
- Амсрыг нь хааж болдог гялгар уут(ziplock уут гэж нэрлэдэг дээ)
- Гурил
- Ус
- Хүнсний будаг (Хэрэв байхгүй бол гуаш будаг нэмсэн ч болно)
Заавар:
- Уутан дотроо гурил, өнгө оруулагч, ус 3- аа хийж, амыг нь хаана.
- Сайтар хольж өгнө.
- Бэлэн болсон зөөлөн уут дээрээ хүүхдүүдээрээ дүрс, зураас, үсэг бичүүлээрэй.
Заавар бичлэг:
3. Наалддаг зургийн дасгал
Бага насны хүүхэд үзгээ зөв барьж сурахад аливаа зүйлийг чанга атгаж, чимхэж сурах их нөлөөтэй байдаг. Үүний хамгийн оновчтой дасгалуудын нэг бол наалддаг зургийг салгаж, цаасан дээр нааж сурах байдаг. (элдэв зураггүйы, цулгуй бөөрөнхий байх тусмаа сайн)
Хэрэг болох зүйлс:
- Наалддаг зураг
- Наалддаг зургаа наах дүрстэй цаас (Хэвлэж авч болох материалыг оруулав, хэрэв хэвлэх боломжгүй бол өөрөө цаасан дээр өөрөө зурсан ч болно)