Усан торнадо хийх туршилт

Хэрэг болох зүйлс:

  • Хавтгай шилэн сав
  • Шилэн аяга
  • Жижиг лаа
  • Асаагуур
  • Этанол спирт эсвэл үнэртэй ус

Заавар:

Заавар бичлэг үзэх бол: Инста, ФБ

Гэрт/Сургуульд ашиглах туршилтын гарын авлага хэвлэх бол:

  • Хавтгай шилэн савандаа ус хийнэ
  • Лаагаа асаан, усан дээрээ хөвүүлээрэй
  • Өндөр шилэн сав руугаа(аяга, лонх) үнэртэй ус цацаарай. Эсвэл спиртээр норгож болно.
  • Лаан дээрээсээ шилэн аягаа хөмрүүлээд юу болохыг хараарай. “Усан торнадо” үүсэх болно.

Яагаад:

Агаарт байх хүчилтөрөгчийг ашиглан лаа асна. Бид лааг шилэн саваар хөмрөх үед шилэн саван дотор тодорхой хэмжээний агаар орж, “түгжигдэнэ”.

Өнөөх түгжигдсэн агаар доторх хүчилтөрөгч дуусах хүртэл лаа асдаг. Хүчилтөрөгч хүрэлцэхгүй бол лаа унтарна.

Лаа унтарснаар савны доторх агаар хөрнө. Хүйтэн агаар нь дулаан агаараас бага зай эзэлдэг тул “вакуум” буюу агаар багатай орон зайг бий болгодог. Энэ “хоосон зай” нь хавтгай шилэн савнаас усыг татах замаар дүүргэж байгаа нь энэ.

Харин спирт хурдан шатдаг тул хүчилтөрөгчийг илүү хурдан зарцуулж, илүү хүчтэй сорох нөлөөг бий болгодог юм.

Дараа нь асуух асуултууд:

Хэрэв бид илүү өндөр сав эсвэл жижиг лаа хэрэглэвэл юу болох байсан бол?

Усны оронд өөр шингэн хэрэглэвэл яах вэ?

Спирт нэмснээр ус лонх руу яагаад илүү хурдан орсон бол?

Хэрэв бид энэ туршилтыг лаагүйгээр хийвэл яах вэ? Ус нь лонх руу орох уу?