Хөөсөн загас бүтээцгээе

Хэрэг болох зүйлс:

  • Шаар
  • Хүнсний сода
  • Хүнсний скоч
  • Уксус
  • Резин
  • Хайч
  • Юүлүүр
  • Жижиг халбага
  • Хар фломастер

Заавар бичлэг:

Заавар:

  • Хүнсний скочоо 15х15 см орчим хэмжээтэй таслан дотор нь уксусаа хийнэ.
  • Амыг нь хааж, резинээр боож, илүү гарсан хэсгийг хайчилж авна
  • Шаарныхаа амсрыг хайчлан авч дотор нь уксустай бөмбөлөгөө нэмнэ. Хагарах аюултай болохоор болгоомжтой хийгээрэй. Миний хувьд хавчаар ашиглан шаарныхаа амсрыг томруулж байж хийсэн.
  • Шаар дээрээ хүнсний сода нэмж хийгээрэй.
  • Шааран дээрээ нүд, өргөс зурж чимэглэнэ.
  • Шалан дээр тавьж байгаад хөөсөн загасаа цохимогц загас маань томорно.

Эндээс юу сурах вэ?:

Хоёр өөр бодис хоорондоо нийлэхэд шинэ бодис үүсч болдог гэдгийг тайлбарлаж өгөөрэй. Энэ туршилтын хувьд хатуу төлөвт оршиж буй хүнсний сода, шингэн төлөвт оршиж буй уксустай нийлэхдээ CO2 буюу нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж, шаарыг хөөлгөж байгаа юм.

Бид хүчилтөрөгчөөр амьсгалж, харин нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж байдаг. Тэгэхээр бид өөрсдөө үлээхгүйгээр, адилхан агаарыг химийн урвалын ачаар гаргаж авч шаар үлээсэн гэсэн үг юм.

Эндээс ярилцаж болох сэдвүүд:

  • Агаарт ямар ямар хий байдаг вэ?

Агаар хэдий өнгөгүй юм шиг байдаг ч дотор нь маш олон төрлийн хий байдаг. Бидний амьсгалдаг агаар бол хүчилтөрөгчба нийт агаар мандлын 21 хувийг эзэлж байдаг. Харин 78% нь азот, болон 1-с бага% нүүрстөрөгчийн давхар исэл байдаг байна.

  • Бид ямар агаараар амьсгалж, мод ямар агаараар амьсгалдаг вэ?
  • Pufferfish(Монголоор нэршлийг нь мэдэхгүй байгаа тул хөөсөн загас гээд нэрлэчихье) хөөсөн загас яагаад томордог вэ?

Хөөсөн загас өөрийгөө дайснаас хамгаалахын тулд томордог ажээ. Биеийнхээ хэмжээг 2 дахин томруулж, зарим нь өргөсөөр хучигдсан байдаг тул араатнууд идэж чаддаггүй байна.

  • Хэрэв бид хүнсний сода илүү их хийсэн бол яах байсан бол?

Сургууль, гэртээ хэвлээд ашиглаж болох ажлын хуудас: