Physical Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124
Physical Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124
Хэрэв бид хүүхдүүддээ шүд угаахыг анхнаас нь залхуутай ажил мэтээр ойлгуулчихвал хүүхэд шүдээ угаах дургүй болох магадлал өндөр. Үүний оронд 2-3 настайгаас нь эхлээд энэ аргуудыг ашиглан шүд угаахыг “сонирхолтой тоглоом” мэтээр ойлгуулаарай.
Хэрэг болох зүйлс:
Заавар:
Та үүнийг ашиглан хэрхэн араа шүд хүртлээ сайн угаах ёстойг тайлбарлан ойлгуулж болно. Нэмээд фломастер ашиглан зарим нэг шүдийг хорхойтуулж, шүдний цоорол хэрхэн явагддаг гэдгийг тайлбарлаарай.
Энэ туршилтанд танд ердөө ганц алим хэрэг болох болно. Хүүхэдтэйгээ нийлж байгаад шүдэнз, савх эсвэл чигчлүүр ашиглан алиманд нүх гаргаарай. Хэдэн цагийн дараа гаргасан нүх ямар өнгөтэй болсныг хүүхдээсээ асууж, шинэхэн зүссэн алимны өнгөтэй харьцуулаарай.
Үүнийг ашиглан шүдний цоорол бол яг л алиманд гаргасан нүхтэй адил гэдгийг ойлгуулж, ийм нүх гаргахгүйн төлөө яах ёстойг ойлгуул. Хүүхэд өнгөний ялгааг хараад шүдний цоорохоос өөрийгөө сэргийлдэг болж эхэлнэ.
Хэрэг болох зүйлс:
Заавар:
Ингэж тоглоомын аргаар сурсан хүүхэд шүд угаахыг залхуутай ажил биш зугаатай зүйл мэтээр ойлгож эхэлнэ. Үүнийг өдөр болгон давтсан байхад шүд угаах гэдэг үйл аяндаа зуршил болно.